ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Баянзүрх дүүрэгт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-17 09:14:02

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллана.

Энэ хүрээнд сайд нар Сүхбаатар жанжны гэрийн буйр болон Батлан хамгаалахын их сургуульд дүүргийн иргэд, цэрэг, хүчний байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчидтай уулзалт хийж, тэдний асуултад хариулах аж. 

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажилтнууд, үйлчлүүлэгчидтэй уулзахаар төлөвлөжээ. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ