И.Маскийн сансарт илгээсэн цахилгаан автомашин дэлхий дээр унах магадлалтай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНХОТОРН, 2024 оны тавдугаар сарын 27 /whereisroadster/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн “Спэйс Икс” компани 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тесла Роудстер” гэдэг цахилгаан автомашиныг сансарт илгээсэн билээ. Уг машины жолооны ард сансрын нисэгчийн хувцас бүхий "Стармэн" нэртэй хиймэл хүнийг суулгасан бөгөөд машины бүхээгт Дэвид Боуигийн “Life on Mars” дууны бичлэгийг тавьсан байна. Аккумуляторын цэнэг дуусах хүртэл энэ дуу эгшиглэсээр байх гэнэ.
Уг машины нислэгийг хянаж байгаа “WhereisRoadster” цахим хуудсанд бичсэнээр, 1.3 тонн жинтэй машин дэлхий дээр буцаж унах магадлал 22 хувьтай байгаа гэнэ. Гэхдээ 15 сая жилийн дараа унана гэдгийг нислэгийн замын тооцоолол харуулжээ. Мөн дэлхийн хүмүүс 2047 онд “Тесла Роудстер”-ийг сансрын дуран авайгаар харах боломжтой болно. Энэ үед уг машин манай гаргийн хажуугаар өнгөрөх ажээ. Одоогийн байдлаар машин секундэд 7.22 км-ийн хурдтай нисэж байгаа бөгөөд дэлхийгээс 5.58 гэрлийн минутийн алсад байгаа аж. Зургаан жилийн хугацаанд “Тесла Роудстер” дэлхий дээрх бүх автозамаар 79.2 удаа явсантай тэнцэх зайг туулжээ.
Шинжээчдийн тооцоолсноор, "Тесла Роудстер" ойрын хэдэн арван сая жилийн хугацаанд Нар эсвэл Сугар гарагтай мөргөлдөх магадлал 12 хувьтай байна.