Кенид болсон халдлагын улмаас 6 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Кенийн Мандера хотын орон сууцны хороололд гарсан халдлагын улмаас наад зах нь зургаан хүн нас барсан тухай Мандера мужийн захирагч Али Роба мэдэгджээ.
Пүрэв гарагийн өглөө халдлага болох үеэр тухайн газарт 33 хүн байсан бөгөөд тэднээс 25-ыг нь аварсан байна.
Уг халдлагыг “Аль-Каида” бүлэглэлийн нэгэн жигүүр болох “Аль-Шабааб” үйлдсэн бололтой.
Х.Сарнай