ӨНӨӨДӨР: Харилцаа, холбооны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар
сарын 15-ны баасан гарагт болох үйл явдлын тойм:
08.30-11.00 цагт: “Бишрэлт” зочид буудалд: Харилцаа, холбооны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй.
09.00-12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: ХӨСҮТ-өөс сэтгүүлчдэд зориулсан “Элэгний гепатит вирусээс
сэргийлэхэд ХМХ-ийн
оролцоо” сургалт болно. Сургалтаар Гепатит вирусний халдварын тандалт, эмчилгээ, хяналтын талаар мэдээлнэ. Утас: 8001-1209,
8964-7777.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ” ТББ-аас Газрын тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Руни бичгийг тайлж уншсаны 130 жилийн ойд зориулсан “Түрэг судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн II байранд болно.
-Эдийн засгийн сэтгүүлчид Үндэсний аудитын газрынхантай уулзаж байна.