ОРХОН: “Соёлыг түгээе” аяны хүрээнд Морин хуурын чуулга Орхон аймагт тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-30 12:43:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-нд Орхон аймагт Морин хуурын чуулга тоглоно.


НҮБ-ын Ерөнхий ассемблей, ЮНЕСКО-гийн танхим, ОХУ-ын Марийнский театр, Япон улсын NHK Hall, Австралийн Холбооны Улсын Сидней Опера хаус, Франц улсын Версалийн хааны ордны дуурийн театрт тоглож байсан тус чуулга Эрдэнэт хотод ирж байгаад олон хүн баярлаж байна.


Аймгийн ЗДТГ-аас гурав дахь жилдээ “Соёлыг түгээе” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүний хүрээнд Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг орон нутагтаа урьж тоглуулж байгаа нь энэ юм.  


Тус чуулга байгуулагдаад 31 жил болж байна. Өнгөрсөн онд Монгол Улсын “Соёлын элч” хэмээх эрхэм цолыг хүртжээ.

Чуулгын удирдаачаар Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан, СТА Н.Жигжидсүрэн нар ажиллана. 

Холбоотой мэдээ