ЗАВХАН: Өсвөр үеийн олон хотын аварга шалгаруулах тэмцээнээс 79 медалийг хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймагт самбо бөхийн дэлхийн
хошой мөнгө, жүдо бөхийн олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт олон
улсын хэмжээний мастер Я.Доржийн нэрэмжит тэмцээн болж 587 өсвөрийн тамирчин оролцжээ.
Тэмцээнд Завхан, Төв, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар
хотын Чингэлтэй дүүрэг, спортын мэргэжлийн клубын нийт 39 багийн өсвөрийн
тамирчид оролцсон юм.
Завхан аймгийн тухайд тус тэмцээнд амжилттай оролцож нийт 8 алт 15 мөнгө 56 хүрэл мeдалийг хүртлээ. Түүнчлэн бага, дунд насанд багийн дүнгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр мөнгөн мeдалийг хүртсэн.
Завхан аймаг хүүхэд залуучуудад бие бялдрын өв тэгш хөгжил, хүндлэл, ёс суртахуун, төлөвшил, хатуужил, тэсвэр тэвчээрийг төлөвшүүлдэг энэхүү спортыг хөгжүүлэхэд багагүй анхаарч ирсэн.
Тиймээс ч жүдо бөхөөр хичээллэх хүүхэд залуучуудын тоог нэмэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиуд, спортын мэргэжлийн байгууллагууд хамтран байнгын бэлтгэл сургуулилт хийх. Хүүхдүүдэд жүдо бөхийн секцийг тогтвортой хичээллүүлж
байгаа нь багаараа амжилт гаргаж буй үр дүн юм гэж аймгийн БТСГ-аас мэдээлэв.