ӨМНӨГОВЬ: ЖДҮХС-гийн зээлээр 364 ажлын байрыг шинээр бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2023 оны аравдугаар сарын 4
/МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд ЖДҮХС-гийн 7,6 тэрбум
төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй 59 зээлдэгч байгаа талаар Жижиг дунд үйлдвэрийн
газраас мэдээллээ.
Экспортыг нэмэгдүүлж, импортыг
орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын
байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан
хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон нутгуудад эрчимтэй
хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймаг 2020 онд 1,5 тэрбум төгрөг,
2022 онд таван тэрбум төгрөг, 2023 онд 3,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдэд олгож, 364 ажлын
байрыг шинээр бий болгож, 196 ажлын байрыг хадгалсан үр дүнтэй ажиллаж байна.
Харин 2023 оны есдүгээр сарын
27-ны өдрийн байдлаар 7,6 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй 59 зээл
байгаагаас хэвийн ангилалд 39 зээлдэгч, хугацаа хэтэрсэн ангилалд 1,6 сая
төгрөгийн зөрчилтэй 3 зээлдэгч байна.