АРХАНГАЙ: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр генералуудын хамт мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-19 10:37:52

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төслийн хүрээнд Архангай аймагт 11 генерал ирснийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэмдэглэн хэлж байлаа.


Тэрбээр генералууд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамт Булган уулын урд талын цэцэрлэгт хүрээлэнд 10 настай 20 ширхэг нарс, 3 настай 80 ширхэг хайлаасыг аймгийн 342 дугаар ангитай хамтран тарьсан юм.


Уг цэцэрлэгт хүрээлэнд 12 төрлийн 1000 орчим мод 100 хувийн ургалттай ургаж байна.

Холбоотой мэдээ