Таеквондочид 3 хүрэл медаль нэмж хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-20 16:47:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 49, -63, эрэгтэйчүүдийн 55, -73, +73 кг-ын тоглолтуудаар өндөрлөж байна. 


Өнөөдөр Монголын таван тамирчин өрсөлдсөнөөс гурав нь хүрэл медалийн болзол хангалаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн -63 кг-д Г.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -73 кг-д Ш.Ингүүн, +73 кг-д Э.Цогжавхлан нар хүрэл медаль хүртлээ. 


Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн +63 кг-ын П.Удвал өчигдөр хүрэл медаль авсан бөгөөд таеквондочид нийт 4 медальтай энэ удаагийн наадмыг өндөрлөж байна. 

Холбоотой мэдээ