Нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжих боломжтой гэж дүгнэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-09-15 13:14:03

Цаг уур, орчны шинжилгээний газраас өвөл, хаврын бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан байна.

Тодруулбал 60.0 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь даац хэтэрсэн гэсэн тооцоог гаргажээ. 
Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж дүгнэжээ. Харин нутгийн 20 гаруй хувь буюу 14 аймгийн 47 сумдын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа аж. 
Тиймээс отор нүүдлийн зохион байгуулалт, худаг уст цэгийг сэргээх, шинээр гаргах, бэлчээрийн ургамал хамгааллын ажил, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, малын хашаа, хорооны ариутгалыг чанартай, технологит хугацаанд нь зохион байгуулахыг анхааруулжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ