Шуурхай штабт үүрэг чиглэл өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ сарын тавны өдөр орсон усархаг аадар борооны улмаас уруйн үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт одоогоор 221 албан хаагч, 40 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
Үерийн улмаас нийт
554 айл өрх орон гэргүй болсон учир ОБЕГ, НЗДТГ-аас гэр олгож, Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 21 дүгээр хороонд орших Богдын
аманд шинээр суурьшлын бүс байгуулж, 2 гэрээт экскаватор, Баянзүрх,
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын
40 албан хаагч ажиллан, 20
айлд гэрийг нь барьж, тавилга, эд хогшлыг байршуулж өглөө. Мөн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн
эрүүл мэндийн төвүүд үерт өртсөн 119 аж ахуй нэгж байгууллагын 14568 м2 талбайд
жавелион, антиссептик бодисоор мананцар үүсгэгч ашиглан ариутгал
халдваргүйжүүлэлт хийсэн бол 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 айлын 18900 м2
талбайд ариутгал халдваргүйжүүлээд
байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллаж, цаашид үерийн нөхцөл байдал
нэмэгдэх хандлагатай учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн
нөхцөл байдлын үед хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, өдөр тутмын бэлтгэл,
бэлэн байдлыг хангахад онцгой анхаарахыг үүрэг болгожээ.