Залуу монгол судлаачид Үндэсний номын сангаар зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-11 14:08:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын монголч эрдэмтний XII их хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургуулийн оролцогчид Үндэсний номын сангаар зочиллоо. 


Залуу монгол судлаачид Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үзэж сонирхон монголчуудын бичиг номын соёл, түүний уламжлалын талаарх мэдлэгээ зузаатгав. Түүнчлэн тус номын сангийн Гар бичмэл, монгол судлалын номын сан хөмрөг, Төвөд номын сан хөмрөг, Дорно дахины номын сан хөмрөг, Эрдэм шинжилгээний уншлагын танхим, Нийтийн уншлагын танхимууд, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Залуу монгол судлаачдын энэ жилийн зуны сургуульд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 26 залуу эрдэмтэн оролцож байна.






Холбоотой мэдээ