ӨНӨӨДӨР: “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” Үндэсний семинар үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 12-ны
өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.30
цагт: “Блью Скай” зочид
буудалд: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт: ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, "Дэлхий зөн" олон улсын байгууллага хамтран “Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” хэлэлцүүлэг зохион байгуулна.
08.30 цагт: “Туушин зочид буудалд: Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” форум зохион байгуулна. Утас: 9901-9993, 9955-9501.
09.00 цагт: Удирдлагын академид: “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” Үндэсний семинар үргэлжилнэ.
10.00-14.00 цагт: УИХ дахь намуудын бүлгийн хуралдаантай. УИХ-ын Ажлын хэсэг, дэд хороод хуралдана.
11.00
цагт: “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих
газрыг чөлөөлөхийг шаардан жагсана.
11.00
цагт: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын
газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, УИХ-ын даргын зөвлөх
О.Номинчимэг нар манай улсад 6 дугаар
сарын 12, 13-нд зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа
хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга
уулзалтын талаар мэдээлнэ.
11.30
цагт: НЗДТГ-ын
үүдэнд: "Цагаан
хаалга" цогцолбор хотхоны захиалагчид хэвлэлийн хурал зарлажээ
15.00
цагт: УИХ-ын Байгаль
орчин, хүнс, ХАА-н
байнгын хорооны гишүүд Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай
танилцах уулзалт болно.