Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар шагнажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-07 15:55:47

БОР. /UNMISS/. Энх тайвны төлөө гарамгай зүтгэснийг нь үнэлж, Өмнөд Суданы Бор хотноо Монголын 154 энхийг сахиулагчийг НҮБ-ын медалиар шагнажээ.


Энэ талаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) Twitter” хуудсандаа мэдээлсэн бөгөөд тэдний дөрөв нь эмэгтэй алба хаагч нар байлаа хэмээн онцолсон байна.


Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд тэд Юнити мужид алба хааж байгаагаас гадна Бор хотод мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байна.


Монголын энхийг сахиулагчид саяхан Бор хотод шилжин томилогдож үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд Өмнөд Суданы хүн амын амар тайван амьдралыг хангах үйлсэд оролцож байна.


Монгол Улсын Зэвсэгт Хүчин 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа билээ. 

Холбоотой мэдээ