Монгол, Киргизийн банкууд дижитал шилжилтийн чиглэлээр хамтран ажиллахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Киргиз улсын банк хоорондын процессингийн төв болох IPC компанитай санхүүгийн салбарын дижитал шилжилтэд чиглэсэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Ингэснээр төлбөрийн системийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох, үндэсний брэнд ₮ карт болон Киргиз улсын эл картыг хоёр улсад харилцан хүлээн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж байгааг Монголбанкнаас мэдээллээ.
Хамтын ажиллагааг Киргиз
улсын нийслэл Бишкек хотноо гарын үсэг зурж
баталгаажуулав. Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монголбанк, Монголын
Банкны холбоо, арилжааны банк, финтек
байгууллагын төлөөлөл оролцов. Энэ
үеэр Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар холбогдох албаны
хүмүүсийн хамт Киргиз улсын
Төв банкны дэд ерөнхийлөгч Куленбеков
Кайып Эшимовичтэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын төлбөрийн системийн
талаар харилцан мэдээлэл солилцов.