Хас банк хувьцаа гаргахаа мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-24 07:50:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арилжааны ХАС банк хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж эхэллээ. Ингэснээр хувьцаагаа олон нийтэд санал болгож буй арилжааны 5 дахь банк болж байна.


Тус банк нийт хувьцааныхаа 5.01 хувийг 677 төгрөгийн нэгжийн үнээр анхдагч зах зээлд арилжиж, 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээХувьцаагаа гаргаснаар тус банк сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл болсон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэдгээ мэдэгдлээ. Хувьцаа эзэмшигч болох боломж энэ сарын 29-нөөс 6 дугаар сарын 5-ныг хүртэл нээлттэй байх болно гэдгийг мэдээллээ


Холбоотой мэдээ