ӨВӨРХАНГАЙ: Амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-18 15:01:38

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг энэ оны эхний 4 сарын байдлаар 41 бүртгэгдэж, урьд оны мөн үетэй харьцуулахад 12 нэгжээр буюу 29.3 хувиар нэмэгдсэн байна.

Үүний 7 нь архины хэт хэрэглээтэй /хордсон/, 6 нь боосон, 8 нь өвчний учир, нэг хүн мориноос унасан, 13 буюу 31.7 хувь нь бусад хэлбэрээр нас баржээ. Нийт бүртгэгдсэн хэргийн 29 буюу 70.7 хувь нь хөдөө сумдад, 12 буюу 29.3 хувь нь аймгийн төвд үйлдэгдсэн бөгөөд 48.8 хувь нь архидан согтуурсан үедээ өөрийн амийг алдах эрсдэлд орсон байна.

Мөн эдгээр хүмүүсийн 52.6 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 39.5 хувь нь малчин бөгөөд дийлэнх нь 30-аас дээш насныхан байна. 

Холбоотой мэдээ