Б.Ууганхүү Олимпийн хүрэл медальтан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭБразилийн Рио-де-Жанейро хотноо эхэлсэн Зуны XV паралимпийн харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Монголын тамирчин Б.Ууганхүү хүрэл медалийн төлөө барилдаанд Азарбайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" алтан медальт бөхийг дөрөвхөн секундэд цэвэр ялж олимпийн хүрэл медальтан боллоо.
Энэ жингийн аваргын төлөө Японы Х.Макото, Узбекистаны Намозов Шэрзод нар барилдана. Болормаагийн Ууганхүү нь паралимпийн 60 кг-ийн жинд В3 буюу сул хараа үзүүлэлтэээр барилдаад ийнхүү амжилтад хүрлээ.
Тэрбээр 1991 оны 02 дугаар сарын 01-нд Дорноговь аймгийн Сайншандад төрсөн. Жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэн олимпийн эрх авсан байна. Өмнө нь “Инчён 2014” Азийн паралимпийн мөнгө, 2014 оны ДАШТ-ий тавдугаар байр эзэлж байжээ.
ОУХМ Ч.Базарсүрэн, ОУХМ Б.Нарантуяа нар дасгалжуулж, ОУХМ цолтой, үндэсний шигшээ багт хичээллэдэг шилдэг тамирчин юм. Анхны нь багш нь Я.Дорж, О.Болдбаатар нар бөгөөд анх Жцү-жицүгийн “Гаруда” клубт хичээллэж байжээ.
Ж.Батсайхан