"Хөдөө гаръя" аяллын хөтөч аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-05-11 09:25:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид олон нийтэд экологийн боловсрол олгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Хөдөө гаръя" аяллын хөтөч аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүллээ.


Биологийн хүрээлэнгийн судлаачдын баг олон нийтэд Монгол орны зэрлэг амьтдын танин мэдэхүйн мэдээллийг хүргэх "Хөдөө гаръя" аппликейшнийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Энэхүү аппликейшний орлогоос Монгол орны зэрлэг амьтдын судалгааг санхүүжүүлэх бөгөөд тус аппликейшнийг худалдан авснаар байгаль хамгаалалд өөрийн хувь нэмрийг оруулж байгаагаараа давуу талтай юм.

Энэхүү аппликейшн зэрлэг амьтан болон байгалийн үзэсгэлэнт газрууд, жуулчны бааз зэргийг цогц мэдээллийг авах боломжтой.


Холбоотой мэдээ