М.Лхагвагэрэл Чөлөөт бөхийн ААШТ-ий 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-15 08:57:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл өчигдөр Казахстаны Астана хотноо болж буй Чөлөөт бөхийн ААШТ-ий 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ.


Тэрбээр шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа 1 ялж, 2 удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, Казахстаны бөх Юсуп Батырмурзаевыг 1:1 оноогоор ялж, Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг эх орондоо авчирсан юм. 


2001 онд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан бол М.Лхагвагэрэл ийнхүү 22 жилийн дараа Хүнд жинд Азийн аваргад түрүүлсэн амжилт үзүүллээ.

Холбоотой мэдээ