Амралтын өдрүүдэд цаг агаар сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар өнөөдөр цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.
2023 оны 4 дүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
4 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн
зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон
өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн
аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун
аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн
нутгаар түр зуур секундэд 18-20 метр
хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон
Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -12-17 градус, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус
дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна.