Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.
Жамъянгийн Мөнхбат нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд ирүүлсэн. Уг хүсэлтийг байнгын хорооны түвшинд хэлэлцэхэд гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авсан ба "Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ.