Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-19 10:01:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцох үеэрээ 2 дугаар сарын 18-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен-тэй уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч Азра Зеяа-гийн 2 дугаар сарын эхээр Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болсныг тэмдэглэж, цаашид талууд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ