Аляскад хоёр онгоц агаарт мөргөлдсөний улмаас 5 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-01 10:29:07

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Аляска муж улсад жижиг оврын үйлчилгээний хоёр нисэх онгоц агаарт мөргөлдсөний улмаас 5 хүн амиа алджээ.

Рашен-Мишен гэдэг тосгонтой ойр байрлах алслагдсан газарт болсон энэ осолд өртсөн хүмүүсээс нэгэн ч амьд гараагүй байна.

Осол гарах үед орон нутгийн агаарын тээврийн “Hageland Aviation” компанийн "Цесна" загварын онгоцонд гурван хүн зорчиж явсан бол аялал жуулчлалын компани болох “Renfro's Alaskan Adventures”-ын "Пайпер" загварын онгоцонд хоёр хүн зорчиж явсан гэж Аляска муж улсын Үндэсний аврах албанаас мэдээлжээ. 

Агаарт онгоц мөргөлдөх тохиолдол АНУ-д цөөхөн гардаг бөгөөд голдуу нисэх буудлуудын ойролцоо гардаг байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ