ХӨВСГӨЛ: “Уламжлалт хэрэглээ, өв соёл, Цагаан сар” үзэсгэлэнд 75 багшийн 250 орчим бүтээл дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2023-02-13 10:34:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Уламжлалт хэрэглээ, өв соёл, Цагаан сар" сэдэвт дизайн технологи, дүрслэх урлагийн багш нарын уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа Залуучуудын хөгжлийн төвд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн нь дизайн технологи, дүрслэх урлагийн багш нарын ур чадварыг хөгжүүлэх, нээн илрүүлэх, харилцан туршлага солилцох, шинжлэн судлах, олон нийтэд танилцуулан сурталчлах зорилготой юм.

Цаашид үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд хамрах хүрээ болон бүтээлийн тоо чанарт анхаарал хандуулан, дизайн технологийн багш нарын уран бүтээлч чиг хандлагыг төлөвшүүлэхийг зорьж байгаа ажээ.

Үзэсгэлэнд тус аймгийн 26 сургуулийн 75 багшийн 250 орчим уран бүтээл дэлгэжээ.