“Lockheed Martin” дуунаас хурдан шинэ пуужин амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-01-31 11:20:54

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн “Lockheed Martin” корпорац HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept) хөтөлбөрийн хүрээнд агаарын тийрэлтэт шулуун нарийн хөдөлгүүртэй, дуунаас хурдан шинэ пуужингийн хоёр дахь удаагийн туршилтыг амжилттай явуулснаа мэдэгджээ. 


Уг пуужинг АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц болох “B-52”-оос харвасан байна. Туршилтын үеэр пуужин 18 гаруй километрийн өндөрт 5 Мах-аас дээш (цагт 6125 км) хурдтай 555.6 км зайг тууллаа гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.  


Дуунаас хурдан шинэ пуужингийн туршилтыг АНУ-ын Батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны төслийн агентлаг (DARPA), АНУ-ын Агаарын цэргийн хүчний Судалгааны лаборатори (AFRL), “Lockheed Martin” болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэгч “Aerojet Rocketdyne” компани хамтран явуулжээ. 

Холбоотой мэдээ