ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Онцгой комиссоос малчдад дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-10 12:52:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 7 сум цас ихтэй, бусад нутгаар багахан цастай байна. Малчид малаа нэмэлт тэжээлд оруулж эхэлсэн учраас малчдад дэмжлэг үзүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хурлаас гаргаад байна.


Өвөрхангайгаас бусад аймагт оторлож яваа 803 малчин өрхөд орон нутгийн төсвөөс 56 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, өөрийн аймагтаа өвөлжиж байгаа малчдад аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал,

  • 25 кг-тай багсармал тэжээлийг 10 мянга
  • 40 кг-тай няцалсан улаан буудайг 25 мянга
  • 40 кг-тай хорголжин тэжээлийг 30 мянга
  • 5 кг-тай малын эрдэст долооцыг 5500
  • Малын тэжээлд нэмэлтээр хольж өгдөг олон найрлагат витамин 1 кг нь 15 мянган төгрөгөөр /100 кг тэжээлд 1 кг витаминыг холино/ тус тус тооцож, малчдад нийлүүлэхээр сумдад хуваарилаад байна хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ. 
Холбоотой мэдээ