АНУ-ын мэргэжилтнүүд Сэлбэ голыг сайжруулах төсөлд зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-18 15:05:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтнүүд Сэлбэ голыг сайжруулах төсөлтэй танилцаж, АНУ-ын мэргэжлийн боловсон хүчин Сэлбэ голыг сайжруулах төслийг дэмжиж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр боллоо.


НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өнөөдөр ОУБХН-ийн мэргэжилтнүүдийн программ хариуцсан захирал Койнингс Тодд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрбээр, “Улаанбаатар хотод агаар, хөрс, усны бохирдол тулгамдсан асуудал болсон. Сэлбэ голыг сайжруулах төсөл хэрэгжүүлснээр голын эх үүсвэрийг хамгаалах, эргийг тохижуулах, усны чанарыг сайжруулах ач холбогдолтой. Сэлбэ голыг сайжруулах төсөлд хамтран ажиллаж, дэмжиж байгаад талархаж байна. Нийслэлээс бүх талаар дэмжихэд бэлэн" хэмээсэн юм. 



Захирал Койнингс Тодд, “Сэлбэ голыг сайжруулах төсөлд хамтран ажиллаж, тэргүүлэх мэргэжилтнүүд байгаль орчны чиглэлд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслахад бэлэн гэдгийг онцолжээ.

ОУБХН нь 23 оронд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллага аж.

Холбоотой мэдээ