Монголын хамгийн ахмад буурал 112 настай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хамгийн ахмад буурал 112 настай. Улсын хэмжээнд 100-гаас дээш настай 155 иргэн байна.
Тэтгэврийн насныхан
2020 онд нийт хүн амын 9.8 хувийг эзэлж байсан бол 2021 онд 10.1 хувь
болсон байна. Хэтийн тооцооллоор энэ
тоо 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэйг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Манай улсын нийт
ахмадын 60 хувь нь
боловсролгүй, бага, суурь,
бүрэн дунд боловсролтой аж.
Харин 16.2 хувь нь техникийн
тусгай мэргэжлийн дунд, 23 хувь
нь диплом, бакалаврын дээд
боловсролтой бол 1.4 хувь нь
магистр ба докторын зэрэг хамгаалсан
байна. Эрчүүдийнх нь 87.2 хувь нь цэргийн алба хаажээ.
Сонирхуулахад, ахмадын баяраар буюу 10-р сарын 1-нд мэндэлсэн 1184 ахмад настан байв. Ахмадуудын хамгийн урт нэр нь Борогнойдовдонсүрэн, Эрдэнэчимэгмахейек, Сууринбүрнээбаяр бол нийтлэг нэр нь Алтанцэцэг, Наранцэцэг, Оюунчимэг, Оюунцэцэг, Цэцэгмаа гэж бичжээ.