ӨВӨРХАНГАЙ: Үзэсгэлэн худалдаагаар 70 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-02 10:37:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ, ХАҮТ-аас “Өвөрхангай Түншлэл – Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ таван өдрийн турш амжилттай зохион байгууллаа.


Үзэсгэлэнд Өвөрхангай аймгаас гадна Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл, Өмнөговь аймгийн 12 хоршоо, 15 аж ахуйн нэгж,100 гаруй бизнес эрхлэгч оролцож, 70 гаруй сая төгрөгийн бүтээдэхүүн борлуулжээ.


Үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг уламжлал ёсоор шалгаруулж шагнан урамшууллаа. “Нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураасан аж ахуйн нэгж”-ээр Арвайхээр сумын “Бүтээлч дэвшил” хоршоо, “Газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг хамт олон”-оор Арвайхээр сумын “Ариун дөлгөөн” хоршоо, “Идэвхтэй оролцогч тариаланч”-аар Хайрхандулаан сумын тариаланч Ц.Хоролдагва, “Хамгийн их талбайд төмс, хүнсний тариалсан тариаланч”-аар Тарагт сумын тариаланч Ч.Чинзориг, “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Сант сумын иргэн Ш.Чимгээ, “Эсгий урлалын шилдэг бүтээгдэхүүн урлаач”-аар Зүүнбаян-улаан сумын иргэн М.Буяндолгор, “Сур суран эдлэл”-ийн шилдэг бүтээгдэхүүн урлаачаар Хайрхандулаан сумын иргэн Т.Баярбаатар нар тус тус шалгарлаа.

Мөн ХАҮТ-аас шилдэг бизнес эрхлэгчдээ тодруулан шагнав. 

Холбоотой мэдээ