ГОВЬ-АЛТАЙ: Европын холбооны төлөөлөгчид Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-08 13:53:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 7-8-ны өдөр Европын холбооны Монгол Улс хариуцсан захирал М.Леларжаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Ажжлын багийнхан ГХБХБГ, ХХААГ, Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаатай танилцахаар тус аймгийг зорин иржээ. Тэд есдүгээр сарын 8-нд тус аймгийн удирдлагууд болон холбогдох салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг авчээ.


Уулзалтын хүрээнд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хэрэгжүүлж байгаа бэлчээр ашиглах гэрээний хөтөлбөр, түүхий эдийн гарал үүсэл чанарын мөшгөх тогтолцооны суурь мэдээллийг танилцуулав.

Харин Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй МАА-н үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн ажлууд, малын тоо толгойн албан татварын хууль, ОНХС-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг онцлон танилцуулсан юм.

Ажлын баг өнөөдөр Эрдэнэ суманд ажиллаж, малын гаралтай түүхий эдийн RTMS системийн хэрэгжилт болон малчдын хоршооны үйл ажиллагаа ноос, ноолуурын бэлтгэл ажлуудтай танилцаж байгаа тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ