ХӨВСГӨЛ: Зүрх багийн хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-02 15:50:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт 25 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ахмад дайчин Д.Банзрагч, гэргий Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Норов нарын 100 насны ойн гэгээн дурсгалд зориулж үр хүүхэд, ач зээ нар, төрөл төрөгсдөөс нь 25 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өглөө.


Галт сумын Зүрх баг нь 1300 гаруй хүн ам, 300 гаруй айл өрхтэй, эмнэлэг, сургууль, дотуур байртай томоохон багийн төвүүдийн нэг юм. Өнгөрсөн онд тус багт  80 кВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орж, орон нутгийн иргэд 24 цагийн эрчим хүчтэй болсон юм.

 

 

 

Холбоотой мэдээ