Канадын Лаурэл сангаас жил бүр нүдний мэс заслын 6 эмчийг сургаж, дадлагажуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-30 11:18:27
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Я. Ариунболд өчигдөр  Анагаах ухааны доктор Хью Парсонсыг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. 


Др. Парсонс нь Канадын Лаурэл сангийн санхүүжилтээр  Монгол Улсад нүдний мэс заслын эмч бэлтгэх, нүдний торлог шилэнцэрийн үзлэг, эмчилгээ, мэс ажилбар хийх төслийг удирдан ажиллаж байгаа юм.


Тус төслийн хүрээнд өнөөг хүртэл 8000 гаруй үзлэг, эмчилгээг хийж, торлог шилэнцэрийн болон бусад шаардлагатай 1000 гаруй мэс ажилбарыг өөрийн зардлаар амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Мөн тус сангаас жил бүр нүдний мэс заслын 6 эмчийг сургаж, дадлагажуулж байна. 


Элчин сайд Я. Ариунболд Др.Парсонсд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдэв. 

Холбоотой мэдээ