“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-08-05 09:43:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ оны 8 дугаар сарын 5-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм. Үүнд:

  •  “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц үйл ажиллагаанд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болно.



Холбоотой мэдээ