2023 оны улсын спортын наадам, тэмцээний хөтөлбөрт санал авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-25 15:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээний 2023 оны спортын наадам, тэмцээний талаарх албан бичгийг Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос салбар байгуулагууддаа хүргүүлж байна. 


Дурдсан хугацаанд ирэх оны спортын наадмын хөтөлбөрт багтах төрлүүдийн талаарх саналаа аймаг, дүүрэг, орон нутагт хөгжиж байгаа хүртээмж, хөгжлийн түвшнийг харгалзан спортын төрлийн жин, зай, ангиллаар судалгаа, боловсруулалт хийж албан бичгээр ирүүлэх юм байна.


Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар 2023 онд  аймаг, нийслэл, хот, дүүрэгт зохион байгуулах  талаарх саналаа спортын төрлийн хөгжил, /шинэ тутамд хөгжиж буй спортын төрөл/-ийг тодорхой суурь судалгаа дээр бодит тоон мэдээлэл болон тухайн аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодтой  зөвшилцөлд хүрсэн байх зарчмыг баримтлан түүнд тулгуурласан саналыг ирүүлэх аж.


Бид 2023 оны наадмын нэгдсэн зааварт болон улсын хэмжээнд зохион байгуулах УАШТ-ий нэгдсэн хуваарьт Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын хэрэгжилтийг ханган хоёр тал /аймаг, нийслэл, дүүргийн болон спортын холбоод/-ын саналын үндэслэл, үр дүнд тулгуурлан  тогтооно гэж БТСУХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ