“Гамшгийн эрсдэлгүй хүүхдэд ээлтэй жишиг танхим” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-31 11:00:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Улаан Загалмай хороо, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран  “Хүүхдэд ээлтэй өвөлжилт, гамшгийн бэлэн байдлыг хангах” сэдэвт сургалт зохион байгууллаа.


“Гамшиг, онцгой байдлын өмнөх, дараах үед хүүхэд хамгааллын чадавхыг орон нутгийн түвшинд сайжруулах” нөлөөллийн ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 150 сурагч, 50 багш, ажилчдад  болзошгүй гамшгийн үед бусдыг болон өөрийгөө хэрхэн авран хамгаалах сэдвээр танхимын сургалт зохион байгуулсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Гамшгийн эрсдэлгүй хүүхдэд ээлтэй жишиг танхим”-г байгуулжээ.


Холбоотой мэдээ