Байгууллагуудын дунд үндэсний хувцас сурталчлах уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-16 12:02:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас казах түмний Наурыз баярыг угтан байгууллагын ажилтан албан хаагчдын дунд үндэсний хувцас сурталчлах уралдаан зарлалаа.

Уралдаанд аймгийн хэмжээний төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтан, алба хаагч нар оролцох ба энэ сарын 16-23-ны өдрүүдэд хамт олноороо үндэсний хувцсаар гоёж, холбогдох зургуудаа цахим хуудсандаа нийтлэх аж.

Уралдааны оролцогчдыг аймгийн ЗДТГ-аас томилсон ажлын баг байр эзлүүлж, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.  

Холбоотой мэдээ