Дурсамж бүтээх видео бичлэгийн уралдаан зарлажээ

ОРОН НУТАГТ | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2022-03-04 15:03:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос "Surprise" видео бичлэгийн цахим уралдааныг зарлалаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээж, эгч, охидуудаа баярлуулангаа уралдаанд оролцохыг Өмнөговьчууддаа уриалав. Амьдралдаа мартамгүй дурсамж бүтээх, өнгөрүүлсэн гэрэлт дурсамжуудаа дурсах, гэр бүлийн халуун дулаан уур амьгалыг бүрдүүлэх зорилготой уг уралдаан энэ сарын 5-8-ны хооронд үргэлжилнэ. Видео бичлэг нь 1-2 миутад багтсан байх, холбоо барих хаяг хавсаргах шаардлагатай бөгөөд шалгаруулалтыг цахим хандалтын дүнгээр гаргах аж. 

Ташрамд, Өмнөговь аймгийн нийт хүн амын 49,9 хувь нь эмэгтэй, нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Өрх толгойлсон 2323 эх бий гэсэн статистик судалгаа байна. 

Холбоотой мэдээ