Халдварын 26 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-26 20:46:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 26 тохиолдол нэмэгдэж,  нас баралт нэг бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 73, гэрээр хяналтад эмчлүүлэгч 192 байна. Өвчний явц маш хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 49, хөнгөн 211, хүүхэд 61, жирэмсэн эх  5  байгаа аж. Тус аймагт коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 22226, нас баралт 53 бүртгэгдээд байгаа юм. 

Холбоотой мэдээ