Засгийн газар Украин дахь монгол иргэдийн асуудлаар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-24 17:20:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдаж, Украинд байгаа монгол иргэдийн асуудлыг хэлэлцэж байна. 


Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украин Улсад байнга оршин суудаг бол 68 нь оюутан аж. Оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирэх замдаа яваа гэдгийг ГХЯ энэ сарын 22-нд мэдээлж байв. Тус улсаас иргэдээ татан авах ажлыг ГХЯ-наас холбогдох ЭСЯ-тай хамтран шуурхай зохион байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өчигдөр өгсөн тухай УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм. 


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа өнөөдөр өглөө иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Улмаар Украины хэд хэдэн том хотод дэлбэрэлтийн чимээ гарсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхлэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо ч мэдэгдэв.

Холбоотой мэдээ