Халх гол сум 2021 оны ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
оны ажлаараа 14 сумаас Халхгол, 67 багаас Дашбалбар сумын Чух баг аймагтаа
тэргүүллээ. Харин сумдаас Сэргэлэн, Баяндун, Гурванзагал сум удаах байрт
шалгарсан бол Цагаан-Овоо
сумын "Хүрээт" баг удаалж, аймгийн төвийн тэргүүний багаар Хэрлэн сумын
дөрөвдүгээр баг шалгасан байна.
Төр засгийн бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд
бодитой хувь нэмэр оруулж, 2021 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн дээрх сум, багийн Засаг дарга нарт аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн
нар шагналыг нь гардуулан өглөө.