Мөсөн сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-10 14:55:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БТСГ, аймгийн Сурын холбооноос тус аймагт мөсөн сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.  

Тус тэмцээнд 20 орчим харваач оролцож, сурын спортын дэд мастер Д.Болдбаатар 20 сумаас 19 онож түрүүлжээ.

Сурын спортын мастер Б.Отгонхүү, залуу харваач Б.Эрдэнэбаатар, Ж.Батсайхан нар 18, Н.Эрдэнэцогт 17 онож бусдыгаа хошуучилсан байна.

Тус харваанд тэргүүлсэн 5 тамирчин, мөн 16 оноотой 3 тамирчин удахгүй болох мөсөн сурын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. 

Холбоотой мэдээ