Сар шинийн өдрүүдээр халдварын 749 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-07 11:50:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сар шинийн өдрүүдээр коронавирусний халдварын 749 тохиолдол илэрчээ.
Тодруулвал энэ сарын 1-нд 185, 2-нд 99, 3-нд 103, 4-нд 105, 5-нд 112, 6-нд 145 шинэ тохиолдол батлагджээ. Энэ он гарснаас хойш нийт халдвар 7087 боллоо гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Иймд ард иргэд анхаарал сэрэмжээ алдахгүй, зай барих, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулав.
Холбоотой мэдээ