Сарлагийн наадам 9 дэх жилдээ Бат-Өлзий суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-21 14:27:30

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд жил бүрийн зун Сарлагийн наадмыг зохион байгуулдаг. Энэ жил уг наадам 9 дахь удаагаа Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар 7 дугаар сарын 23-ны өдөр болно.

Сарлагын наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж, тус яамны харъяа Аялал жуулчлалын үндэсний төв, аймгийн Засаг даргын Тамгын газар, Бат-Өлзий сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ, Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулна.

Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдаа явагдах юм. Уг арга хэмжээг гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татах улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготой  аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ