Шилдэг гэр бүлүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-20 12:31:18

Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар 2016 оныг "Гэр бүл-хүүхдийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан "Гэр бүлийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийг дэмжих" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж шилдэг гэр бүлийг шалгаруулав.

Шилдэг гэр бүлээр Аймгийн ИТХ-ын ажилтан Ц.Бэхбаяр, Хөвсгөл Титаник компаний ажилтан Н.Буянбат, Мөрөн сумын 9-р багийн иргэн Б. Баярсайханы гэр бүл тус тус шалгарлаа.  Үндэснийхээ өв, соёлыг дээдлэн, ажил хөдөлмөр, мэргэжил боловсролоо аймаг орныхоо хөгжилд зориулан, аз жаргалтай, ариун гэр бүлийг цогцлоож, үр хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлж буй зөв үлгэр дууриаллыг нь үнэлэн 3 гэр бүлийг тусгайлан шалгаруулж Аймгийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагнал олгосон ажээ. 

 Б.Гантуяа

Холбоотой мэдээ