Коронавирусний халдвар 120 тохиолдлоор нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-18 16:06:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт 283 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 120 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 26 нь хүүхэд, 94 нь насанд хүрэгч байгаа аж.

Нэгдүгээр сарын 17-ны 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 180 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүнд оноштой 8, хүндэвтэр 72, хөнгөн оноштой 99 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 23 хүн эдгэрсэн ба нийт бүртгэгдсэн тохиолдлын 13155 нь эдгэрсэн байна. Тус аймагт коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 17 нас баралт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39557, хоёрдугаар тунд 37403, гуравдугаар тунд 15910, дөрөвдүгээр тунд 420 иргэн хамрагджээ.


Холбоотой мэдээ