Баяр наадмаар 60 орчим хүн төрийн одонгоор энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-19 20:40:38

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагнан урамшууллаа.

Тодруулбал эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж. боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээ, авто замын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 89 дүгээр зарлигаар  төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан юм. Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 6, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1,  Алтан гадас одонгоор 31, Хөдөлмөрийн хүндэт медалиар 14, Цэргийн хүндэт медалиар 5 иргэн шагнагдлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар хүндэтгэлтэйгээр гаруулав.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ