АСЕМ-ын Дээд түвшний уулзалт амжилттай өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-16 14:10:26

УЛААНБААТАР. /Sputnik/. Монголын нийслэл Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын төгсгөлд уг уулзалтын үр дүнг тусгасан хоёр баримт бичигт гарын үсэг зурлаа.

“АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэлд амжилттай зохион байгуулж, оролцогчид тохиролцоонд хүрснээр уулзалтыг дүгнэсэн хоёр баримт бичигт гарын үсэг зурлаа” гэж уг Дээд түвшний уулзалтыг даргалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ “бид энэ Дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Уулзалт даргалагчийн мэдэгдэл” гэсэн хоёр чухал шийдвэрийг гаргалаа” гэв.

Мөн тэрбээр  “Дээд түвшний уулзалтын үеэр болсон хоёр эмгэнэлт явдал АСЕМ-д оролцогчдыг цочирдууллаа. Францын Ницца хотод халдлага болж, Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдлоо” гэж хэллээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ