БНХАУ-аас нийт 103 вагон цагаан будаа, элсэн чихэр авчээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-12-01 13:18:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс өнгөрсөн сарын 7-30-нд БНХАУ-аас нийт 103 вагон цагаан будаа, элсэн чихэр авсан байна.


Энэ талаар Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай ажлыг хэрэгжүүлэх Ажлын багаас Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулсан байна.


Мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах үүднээс “Өвлийн идэш” махны худалдааг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлжээ. Маргааш буюу энэ сарын 2-ныг дуустал үргэлжлэх уг худалдаанд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо борлуулж байна. Тус худалдааны үеэр нэг кг үхрийн мах 9000-9500 төгрөг, хонь, адууны мах 7500-8000 төгрөг, ямааны мах 6300-6500 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь ҮСХ-ноос өнгөрсөн сард гаргасан махны үнийн мэдээлэлтэй харьцуулахад 27-40 хувиар хямд үзүүлэлт аж.

Холбоотой мэдээ