Умард Солонгос баллистик пуужин туршлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /ВВС/. Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилт хийлээ гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдэв.
Пуужинг Солонгосын хойгийн зүүн хэсгийн уснаас харвасан байна.
Цөмийн зэвсэг хөгжүүлэгч Умард Солонгосыг баллистик пуужингийн технологи ашиглахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоолоор хориглосон юм.
Умард Солонгосын заналхийлэлтэй тэмцэх зорилгоор АНУ болон Өмнөд Солонгос өнгөрсөн баасан гарагт хамгаалалтын пуужингийн систем байрлуулахаар тохиролцжээ.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, Умард Солонгосын Шинпо боомтоос холгүй уснаас орон нутгийн цагаар 11:30-д пуужинг харвасан байна.
Д.Нямтулга